Алтай Таван Богд

Тавтай морилно уу, Алтай Таван Богд

Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уулс юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд оршдог.

Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.

Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна.

1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байхаар болсон.

Алтай Таван Богд бүсэд байх зүйлс

Сүүлийн үеийн нийтлэлүүд

Ховд аймаг олон улсын хөөмийн наадмыг 5 дахь удаагаа зохион байгуулж байна

Ховд аймаг олон үндэстэн ястныхаа соёлын биет болон биет...

"Цайны зам өв соёлын наадам"-ыг зохион байгуулж байна

  Олон угсаатны соёлын биет болон биет бус өв, язгуур...

“цайны зам” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

Цайны зам өв соёлын наадмын хүрээнд Ховд аймгийн Засаг...