Хар-Ус нуур нь баруун Монголын Их нууруудын хотгор дахь цэнгэг уст нуур. Тус нуур нь Монголд мянгаас дээш хавтгай километр талбайтай дөрвөн нуурын нэг юм. Эргэн тойрондоо Монгол Алтайн нуруугаар хүрээлэгдэнэ. Хар-Ус нуур нь ионы бүрэлдэхүүнээр гидрокарбонатын ус бүхий нуурын ангилалд багтдаг.
Хар-Ус нуурын сав газрын гол мөрний усыг хүн ам, үйлдвэрийн усан хангамж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний ногооны усалгаанд хэрэглэснээс үүдэн нуурын усны балансын орлогын хэсэг жилд дунджаар 0.12 км³-р багассанаар нуурын усны тэнцвэрийн түвшин 9 см-р доошилж байгаа гэсэн дүгнэлтийг дээрх судлаачид тооцож гаргажээ.
Тус нуурын ус цуглуулах талбайн дал орчим хувьд нь Ховд голын сав газарт хамаарна. Монгол Алтай нуруунаас эх авч урсах Ховд, Буянт гол жилд 2.2 км³ орчим ус нийлүүлэх бөгөөд илүүдэл усаа ууршуулахын хамт 40 км урт 50-75 км өргөн Чоно-Харайх голоор Хар-Ус нуурт өгдөг.
ХОВД АЙМГИЙН БОАЖГ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА, МЭДЭЭ, МЭДЭЭЛЛЭЭ ОЛОН...
Ховд аймаг олон үндэстэн ястныхаа соёлын биет болон биет...
Олон угсаатны соёлын биет болон биет бус өв, язгуур...
Цайны зам өв соёлын наадмын хүрээнд Ховд аймгийн Засаг...