Мэдээ мэдээлэл

“ЦАЙНЫ ЗАМ ӨВ СОЁЛЫН III НААДАМ" - ын нээлтийн үйл ажиллагаа аймгийн төв талбайд боллоо.
“ЦАЙНЫ ЗАМ ӨВ СОЁЛЫН III НААДАМ" - ын нээлтийн үйл ажиллагаа аймгийн төв талбайд боллоо.

“ЦАЙНЫ ЗАМ ӨВ СОЁЛЫН III НААДАМ" - ын нээлтийн үйл ажиллагаа аймгийн төв талбайд боллоо.

Нээлтийн үеэр Ховд аймгийн 17 сумын соёлын өвлөн уламжлагчид, Хөвсгөл, аймгийн соёлын өв тээгчид, аймгийн ЕБС-ийн сурагчид гээд 5000 гаруй хүн угсаатны соёл уламжлалаа илтгэсэн үндэсний хувцсаараа гоён баярын жагсаалд оролцож, урлагийн үзүүлбэр үзүүллээ.

Үүний дараагаар Манхан сумаас тэмээн жингийн цуваа хөтлөн нүүдэллэж ирсэн жинчид аймгийн төв талбайд ирж тэмээнд ачаа тэгнэн нүүдэллэх эртний соёл уламжлал ёс заншлын нэгээхэн хэсгийг олон нийтэд сурталчлан харууллаа.

Наадмын хүрээнд Монгол туургатны Тууль, Цуур, Уран нугаралтын улсын уралдаан, Морин хуур, Бий биелгээний аймгийн уралдаан, “Угсаатны цай чанах ёслол”, Язгуур урлагийн тоглолт , “Ховдод үйлдвэрлэв” соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа “Цайны зам” эрдэм шинжилгээний III бага хурал зэрэг арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгуулах юм.