Мэдээ мэдээлэл

Монгол улсын гавьяат жүжигчин нэрт бийч Б.Дугараагийн нэрэмжит “Алтан Өв” бий биелгээний 3-р наадам боллоо
Монгол улсын гавьяат жүжигчин нэрт бийч Б.Дугараагийн нэрэмжит “Алтан Өв” бий биелгээний 3-р наадам боллоо

Дэлхийн бүжгийн өдрийг угтан Ховд аймгийн ЗДТГ, Боловсрол, Соёл урлагийн газар, Жаргалант сумын ЗДТГ, Хөгжимт драмын театр хамтран нэрт бийч, бүжиг дэглээч, МУГЖ Б.Дугараагийн нэрэмжит “Алтан өв” бий биелгээний III наадмыг 4-р сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус наадмыг Баруун Монголын бахархал болсон язгуур бий биелгээг Геннисийн номонд бүртгүүлэх, өв соёлоо сурталчлан түгээн дэлгэрүүлэх, ахмад үеийн биелээчдийн үндэсний язгуур бий биелгээ, намба төрхийг залуу хойч үеийнхэнд сургах, бүжгийн урлагаар дамжуулан хүүхэд залууст гоо зүйн боловсрол олгох зорилгоор СӨБ, ЕБС-ийн хүүхэд багачууд болон насанд хүрэгчид (өв тээгч ардын авьяастнууд) 600 гаруй хүн оролцов.

Наадмын гоцлол бүжгийн төрөлд нийт 70, хамтлаг бүжгийн төрөлд 30 гаруй хамтлаг оролцож Захчин, Мянгад, Торгууд, Урианхай, Дөрвөд зэрэг Ойрад угсаатны язгуур бий биелгээнээс сонгон бүжиглэсэн байна.