Мэдээ мэдээлэл

“Монгол Улсын аварга” цолны хүндэтгэлийн наадам, “ТАРВАС” арга хэмжээ амжилттай боллоо.
“Монгол Улсын аварга” цолны хүндэтгэлийн наадам, “ТАРВАС” арга хэмжээ амжилттай боллоо.

“Монгол Улсын аварга” цолны хүндэтгэлийн наадам, “ТАРВАС” арга хэмжээ амжилттай боллоо

9 дүгээр сарын 13-ны өдөр Буянт сумын харьяат Оргихын Хангайд "Монгол Улсын аварга" цол хүртсэний талархал, хүндэтгэлийн наадам, Ховдын брэнд “Тарвас” эвент арга хэмжээ, “Аваргатай үдэш” шоу цэнгээн амжилттай болж өндөрлөлөө.
Хүндэтгэлийн наадмыг 82 жилийн дараа Ховд нутгаас Улсын наадмын түрүү бөхөөр тодорсон Оргихын Хангай, долоо давж Улсын заан цол хүртсэн Баярхүүгийн Бат-Өлзий, тав давж Улсын начин цол хүртсэн Батдоржийн Сосорбарам болон Урианхай сурын улсын мэргэн цол хүртсэн Мөнхзориг, хэт холын зайн гүйлтийн олон улсын мастер болсон Чулуудайн Батжаргал нарт хүндэтгэл үзүүлэн зохион байгуулсан юм.
Хүндэтгэлийн наадамд зориулан хүчит 128 бөх барилдаан, урианхай сурын харваа, Их нас,Соёолон, Дааган насны морьдын уралдааныг зохион байгууллаа.
Орон нутгийн хөрсөнд тарьж ургуулсан тарвас болон тарвасаар хийсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, иргэдэд экологийн цэвэр бүтээгдэхүүнийг тарьж ургуулан хэрэглэхийг уриалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Тарвас” эвент арга хэмжээг зохион байгууллаа.
“Тарвас” эвент арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд 100 гаруй тариаланч оролцож, 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийж олон нийтэд сонирхууллаа.
Буянт сумын тариаланч О.Октябрийн тарьж ургуулсан тарвас 16.8 кг татаж “Хамгийн том тарвас” номинацид шалгарлаа.