Мэдээ мэдээлэл

Ховд аймгийн БОАЖГ мэдээллийн киоск нэвтрүүлжээ
Ховд аймгийн БОАЖГ мэдээллийн киоск нэвтрүүлжээ

ХОВД АЙМГИЙН БОАЖГ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА, МЭДЭЭ, МЭДЭЭЛЛЭЭ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХИЙН ТУЛД КИОСК МАШИН НЭВТРҮҮЛЖЭЭ.
БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж 2022.04.11-нд "Ховд аймгийн газар тариалан эрхлэгчид, идэвхтэн байгаль хамгаалагчид, ойн чиглэлийн аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган"-д Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар болон холбогдох албаныхны хамт оролцохоор Ховд аймагт ирлээ.

Ирсэн даруйдаа тэрээр Ховд аймаг дахь салбарын төлөөлөлтэй уулзалт хийсэн юм. Уулзалтад БОАЖГ-ын дарга Л.Батбаяр, "Мянган угалзат"-ын БЦГ-ын дарга Т.Лхагвадорж, Хар ус нуур орчмын УТХГНХЗ-ны дарга С.Батмөнх, "Мөнх хайрхан" БЦГ-ын Н.Одхүү, Хар нуур, Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэн,  "Үенч-Булган" голын сав газрын захиргааны дарга С Батзориг, Сум дундын ойн ангийн дарга Ц.Даваахүү, Цаг уур орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Ц.Дэлгэр нар ажил мэргэжлийн онцлог, салбарын өнөөгийн ажил, цаашдын ажлын тулгамдсан асуудлуудын талаар  танилцуулж, санал солилцлоо. Байгаль орчин, аялал жуулчлалын яам